Бодит бизнесийн орчинд хийгдсэн 10 гаруй жилийн судалгаа, олон улсад ашиглагддаг KPI үнэлгээний аргачлал дээр суурилсан гүйцэтгэлийн удирдлагын мэргэжлийн сургалт.
Ихэнх бизнесүүдийн асуудал KPI байхгүйд биш, KPI-гээ ашиглаж чадахгүйд оршдог. Танил санагдаж байна уу?
Гүйцэтгэлийн тайлан тоо баримтаар дүүрэн ч энэ улиралд аль нь чухал болохыг хэн ч тодорхой хэлж чаддаггүй.
KPI бүр стратегитай уялдаагүй, алба нэгж бүр өөр өөрийн гэсэн санамсаргүй байдлаар сонгодог.
Гүйцэтгэлийн ярилцлагууд дата бус, хувийн үзэл бодол дээр суурилдаг — учир нь дата анхнаасаа ашиглагдахаар бүтээгдээгүй.
Үе шат бүр өмнөхөө дээр суурилж, өдрийн эцэст өөрийн байгууллагад тохирсон хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй гарна.
Шийдвэрт нөлөөлдөг жинхэнэ KPI-г тайланд л сайхан харагддаг "хуурамч" үзүүлэлтээс ялгаж сурна.
Алба нэгж, албан тушаал, стратегийн зорилт бүрт тохирсон KPI болон таргет сонгох давтагдах арга зүй.
KPI-г байгууллагын бүх түвшинд нэвтрүүлж, ажилтнуудын оролцоог сайжруулж, KPI системийг үр дүнтэй хэрэгжүүлэх арга.
Сургалт дууссаны дараа ч байнга ашиглах бүрэн гарын авлага.
Дурын албан тушаалд тохирсон үзүүлэлт сонгох ажлын хүрээ.
Байгууллагадаа тохируулсан, алхам алхмаар хэрэгжүүлэх төлөвлөгөө.
KPI-г эхний өдрөөс хянаж, дүгнэх бэлэн хүснэгтүүд.
Хэрэв та KPI хянадаг ч тухайн үзүүлэлтийг хэн хариуцдаг, яагаад сонгосныг тодорхой хэлж чаддаггүй бол — энэ сургалт танд зориулагдсан.
Хүний нөөцийн салбарт 2015 оноос хойш тасралтгүй ажиллаж, 2020 оноос хүний нөөцийн зөвлөх үйлчилгээний чиглэлээр мэргэшин ажилласан туршлагатай. Байгууллагын гүйцэтгэлийн удирдлага, ур чадварын тогтолцоо, хүний нөөцийн мэдээллийн систем, Green HRM, хүний нөөцийн бодлого, ажлын байрны шинжилгээ ба тодорхойлолт зэрэг чиглэлээр төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад төсөл, зөвлөх үйлчилгээг удирдан хэрэгжүүлж ажилласан.
Бизнесийн болон төрийн байгууллагын топ удирдлагууд, хүний нөөцийн захирал, менежерт зориулагдсан.
Бүтэн өдрийн сургалт, оролцогчдын гарын авлага, загвар темплэйт болон цай, кофе, өдрийн хоол багтсан.
Сургалтын агуулга, заах арга барилын онцлогоос гадна дасгал ажлууд дээр багш оролцогч бүртэй харилцаж, ажиллах тул сургалтын чанарыг бууруулахгүй зорилгоор сургалтын оролцогчдын тоог хязгаарладаг.
Сургалтын бүлэг бүр хоорондоо уялдаатай тул бүтэн өдрийн сургалтанд бүрэн суухыг зөвлөнө. Хожуу ирэх, эрт явах шаардлагатай бол бидэнд урьдчилан мэдэгдээрэй.
Суудал дүүрмэгц бүртгэл хаагдана.